Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Буянт- Ухаа 2 хорооллын цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017 оны 7 сарын 19

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хоёр тэрбум гурван зуун арван дөрвөн сая төгрөгийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайдад үүрэг болголоо. Түүнчлэн цэцэрлэгийг 2017-2018 оны хичээлийн жилд ажиллуулж эхлэхийг БСШУС-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тус тус даалгасан юм. 

ХУД-ийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 1620 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсантай холбоотойгоор 240 хүүхдийн цэцэрлэг барьж өнгөрсөн оны нэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгсөн билээ. Хэдийгээр уг цэцэрлэгийн барилгыг Улсын комисс хүлээн авсан ч худалдаж авахад шаардагдах хөрөнгийг шийдэж чадалгүй хойшлогдсоор байжээ. Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг шийдэхийг холбогдох албаныханд нь даалгаснаар намар гэхэд 240 хүүхэд цэцэрлэгт хүмүүжих боломж бүрдэх юм.

Цаашид бүх яамнаас санал авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, энэ тухай холбогдох шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45091
0 эможи
keyboard_arrow_up