Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Кофенд дурлагсад” клубын хамт олон НИСДЭГ ТЭРЭГ-5,000 аян эхлүүллээ

2017 оны 7 сарын 18

Онцгой Байдлын Ерөнхий Газарт гал түймэр унтраах онгоц авч өгөхөд ард иргэдээ уриалан 5,000 төгрөгийн аян эхлүүлж байгаа талаар “Кофенд дурлагсад” клубын хамт олон мэдээлэл хийлээ.


“Кофенд дурлагсад” клубынхэн "Нисдэг тэрэг-5,000" аянаа эхлүүлэн, клубынхээ зүгээс ОБЕГ-т 500 ширхэг маск болон 1,000,000 төгрөгийг хандивлалаа.

МҮОНТ-ийн сэтгүүлч, “Кофенд дурлагсад” клубын тэргүүн Ц.Алтанцэцэг: “Байгалийн гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Манай клубын хувьд сайн үйлсийн аянд сэтгэлээрээ нэгдсэн 80 гаруй гишүүнтэй, дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарлаа хандуулан сайн үйлсийн аяныг өрнүүлдэг.

Энэ удаад “Нисдэг тэрэг-5,000” аяныг нийт ард иргэдийнхээ дунд зохион байгуулж байгаа юм. Уг саналыг Шадар сайд У.Хүрэлсүх болон Онцгой Байдлын Ерөнхий Газар сайхан хүлээж авсан. Бид нисдэг тэрэг авч өгч чадахгүй ч сэтгэлээрээ тус нэмэр болохыг хүсэж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэн бүр өөрийн хүч, сэтгэл, хувь нэмрийг оруулж, 5,000 төгрөг хандивлаарай гэж уриалан, “Нисдэг тэрэг-5,000” аяныг эхлүүлж байгааг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээв.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 68,000 орчим га талбай шатсанаас 31,000 га нь ой, үлдсэн нь хээрийн түймэрт хамаарч байгаа аж. 

Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, бригадын генерал Т.Бадрал: “Өнөөдөр авсан мэдээллээр 24 түймрээс долоог нь цурманд оруулсан, нэг түймрийг бүрэн унтраасан.

ОБЕГ-ын хийсэн тооцоо судалгаагаар 350 орчим тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Нисдэг тэргийн асуудлаар бид мэргэжлийн хүмүүстэй олон удаа ярилцаж байгаа. Монгол Улсын Зэвсэгт хүчинд ашиглаж байгаа МИ-171Е, МИ-172 онгоцууд манай нөхцөлд хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт бий. Одоогийн ханшаар тооцож үзэхэд нэг нисдэг тэрэг нь 19.5 тэрбум орчим төгрөгийн үнэтэй байна. Сүүлийн үед мөн Монгол Улсад нисгэгч байхгүй гэсэн мэдээлэл гараад байна.

Манай улсад нисгэгч бий. Харин нисдэг тэргээс гал унтраах багажийг ашиглах сургалтуудыг өмнө нь зохион байгуулж байгаагүй. Түүнээс биш боловсон хүчний хувьд бүрэн боломжтой” гэлээ.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45074
0 эможи
keyboard_arrow_up