Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголын киночид Италийн кино наадамд өрсөлдөж байна

2017 оны 7 сарын 18

Энэ жил 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  Италийн “Giffoni Film Festival”-д монголын хоёр уран сайхны кино оролцож байгаа ажээ. Дэлхийн 100 мянган төлөөлөгчтэй хүүхдийн хамгийн том кино наадам өнгөрөгч ням гаригт /07.16/ эхэлж, албан ёсны нээлтээ хийжээ. Уг наадмын нээлтийг Холливиудын алдарт жүжигчин Жулиан Мооре хөтөлсөн байна.

Наадмын 13-15 насны ангилалд өрсөлдөж байгаа “Цагаан хадаг” кино энэ сарын 20-ны өдөр гарах ажээ. Найруулагч Ж.Сэнгэдорж уригдаж, продюсер, зохиолч Т.Номуунзул, гол дүрийн залуу жүжигчинT.Жинжмаа нар мөн оролцох гэнэ.

Харин “Чингисийн хүүхдүүд” киноны хувьд энэ сарын 21-нд нээлтээ хийж, бүх насны ангилалд өрсөлдөх гэнэ. Мөн тус киноны найруулагч Д.Золбаяр, зураач Т.Гоош тэргүүтэй уран бүтээлчид оролцох юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45051
0 эможи
keyboard_arrow_up