Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ААН, байгууллагууд түймэр унтраахад хандив өргөсөөр байна

2017 оны 7 сарын 17

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

Тухайлбал, өчигдөр ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтнууд санаачлан цалингаасаа цуглуулсан 40 сая 760 мянган төгрөгийн хандивийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. “ТЭЦ 4” ТӨХК нь нийт 1500 ажилтан, албан хаагчтай бөгөөд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болон эдийн засгийн тусламж үзүүлж буйг тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцолсон юм.

Мөн Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо ОБЕГ-т гишүүдээсээ цуглуулсан 7 сая төгрөгийг гардууллаа. Тэд энэ хандивыг долоо хоногийн хугацаанд цуглуулсан байна. Түүнчлэн Юнител групп бэлэн болон бэлэн бусаар нийт 25 сая төгрөг, Монголын ипотекийн корпораци ХХК 10 сая төгрөгийг хандивлажээ.

Үүнээс гадна Стандарт хэмжилзүйн газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хамт олон болон тус дүүргийн 16-р хорооны хэсгийн ахлагчдын бүрэлдэхүүн, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Техник спортын төв, Монгол өмгөөлөгч ХХН, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо, Хан- “Орчлон” сургуулийн төгсөгчид, “Е март” худалдааны төв, “Тайж” групп, , “Само макс”, “Бест шүес”, “Тайгын шим”, “Дай-Иич”, “Вүүд Ворк”, “Арвайн соёолж”, “Энто”,  “Жем хужирт”, “PSC”, “Бьюроу Веритас Инспекшэнь Тес Тин Монголиа”, “Их орд”, “Дата хаус центр” “Далай ээж, Зоргол хайрхан”, “Бест ноолиж” ХХКомпаниуд болон  хувь хүмүүс бэлэн мөнгө, цэвэр ус, хоол хүнсний бүтээгдэхүүн, багаж, тоног  төхөөрөмж, ажлын гутал хувцас, усны сав, явуулын эмийн сан, амны хаалт зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив тусламжийг өгсөөр байна.

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45011
0 эможи
keyboard_arrow_up