Монгол улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж байна
Сүхбаатарын талбайд Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулан Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүд ёслолын жагсаал хийж , төрийн гурван өндөрлөг төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “ Монгол улсын төрийн далбааны өдөр – Долдугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг 2008 онд оруулсан билээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигт Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсонТөрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийгМонгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсан юм.