Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Онцгой байдлын 25 гал сөнөөгчийг эсэн мэнд оллоо

2017 оны 7 сарын 09

Төв аймгийн Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийн унтраахаар явсан Нийслэлийн гал унтраах ангийн 25 гал сөнөөгч хоёр хоногийн өмнөөс холбоо тасарчээ. Тэд арав хоногийн өмнө Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан ба хоёр  хоногийн өмнө аврагчид түймэр унтарсан талаар төв рүүгээ мэдэгдэж, ирж авахыг хүсчээ. 

Ингээд  өнгөрсөн пүрэв гаригт /2017.07.06/ гал сөнөөгчдийг авахаар хотоос машинтай хүмүүс очсон ч тэд хоорондоо зөрж, хоёр хоногийн турш холбоо тогтоож чадаагүй байна. Сураггүй болсон 25 гал сөнөөгчийг олохоор эхний өдөр дөрвөн морьтой хүн ойд эргүүл хийсэн ба тэд өнөөдөр үдээс хойш хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байсан аж. 

Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас нисдэг тэрэг гаргаж, 25 аврагчийг олохоор Мөнгөн морьт сумыг зорьжээ. Ийн уйгагүй хайсны эцэст онцгой байдлын алба хаагчдыг дөнгөж сая олж, одоо хот руу онгоцоор авчирч байна гэсэн мэдээллийг ОБЕГ-ын газрын дарга С.Залуухүү өглөө.  

Гал сөнөөгчдийг авахаар хоёр өдрийн өмнө хотоос гарсан машинууд зааж өгсөн зам дууссан тул 10 гаруй километрийн наана тэднийг хүлээж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44952
0 эможи
keyboard_arrow_up