Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Фэйсбүүкээр зохиогчийн эрхийн зөрчилтэй кино түгээн, бусадтай хуваалцсан бол хуулийн хариуцлага хүлээнэ

2017 оны 7 сарын 05

Олон нийтийн телевизээр албан ёсны зөвшөөрөлтэйгээр цацагдаагүй, зохиогчийн эрхтэйгээр онлайнд байршуулаагүй киног олон нийтийн сүлжээ, сайтаар цацсан тохиолдолд зохиогчийн эрх зөрчсөнд тооцно.

Өөрөөр хэлбэл Кино театрт гарч байгаа IPTV- ээр түрээслэн үзүүлж байгаа кинонуудыг Фэйсбүүк, Юүтүбзэрэг олон нийтийн сайтаар олонд түгээсэн болон түүнийг цааш дамжуулсан, лайв хийсэн, хуулж бичиж байршуулсан тохиолдолд хуулийн хатуу хариуцлага хүлээж, өндөр хэмжээний торгууль оногдуулах буюу эрүү үүсэж хорих ялаар шийтгэх хүртэл арга хэмжээ авах юм байна.

Тиймээс зарим цахим хуудсууд , веб сайтууд анхаарах хэрэгтэйгээс гадна тэрхүү киног цааш түгээн, бусадтай хуваалцсан хувь хүн ХАМ хэрэгтэн болох юм байна. Хэрэв ийм зөрчил гаргасан цахим хуудас, хувь хүн байвал репорт явуулж устгахыг шаардах нь иргэн таны үүрэг билээ. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаас тухайн зөрчил гаргасан хуудас, хувь хүний акаунтыг шалгадаг гэдгийг бас анхаарна уу хэмээн ЦЕГ-аас мэдэгдлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44872
0 эможи
keyboard_arrow_up