Хүй долоон худагт "Хөхүүрийн айраг" наадам болно

“Хөхүүрийн айраг” наадам “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 11-ний өдрийн 10:00-17:00 цагт болно. Энэ наадам анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах юм. Мөн энэ үеэр Дэмбээний тэмцээн болох гэнэ.
Наадамд:
Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Баянчандмань сум,
Булган аймгийн Могод, Сайхан, Дашинчилэн сум,
Архангай аймгийн Хашаат, Хотонт сум,
Өвөрхангай аймгийн Сэргэлэн, Есөнзүйл, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Өлзийт сум,
Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сум,
Наадмын үеэр хамгийн сайхан айргийг шалгаруулах бөгөөд шалгарсан айргийг дуудлага худалдаа зохион байгуулж наадамчин олонд худалдаалах аж.




