Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Донорыг сурталчилах урлаг, соёлын арга хэмжээ Цэдэнбалын хөшөөнд зохион байгуулагдана

2017 оны 7 сарын 05

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хоёр дугаар хурал энэ сарын 9,10-ны өдрүүдэд Blue Sky цамхагт болох гэж байна.

Хурал хоёр өдөр үргэлжилэх бөгөөд эхний өдөр буюу 7 дугаар сарын 9-ний өдөр нэгдсэн хуралдаан болох бөгөөд манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгахад үндсэн бүрэлдэхүүн, Засгийн газраас ямар зохицуулалт хийдэг, донорын үндсэн бүртгэл гэж юу болох, эрхтэнийг хэрхэн хуваарилах ёстой, Тархины үхэл гэж юу вэ, Азийн орнууд донорын бүртгэлийг хэрхэн хийдэг талаар нийтлэг сэдвүүдээр 15 лекц тавигдана.
Харин хурлын хоёр дах өдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдлийн эс, зүрх шилжүүлэн суулгалттай холбоотой 4 салбар хуралдаан дөрвөн танхимд болохоос гадна 17 цагт Цэдэнбалын хөшөөнд Донорыг сурталчилах урлаг, соёлын үзүүлбэр, арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ арга хэмжээнд гадна, дотны зочид төлөөлөгчид оролцож, донорын тухай ойлголтыг олон нийтэд сурталчилах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44848
0 эможи
keyboard_arrow_up