Улаанбаатарт 26 хэм дулаан, оройдоо үүлшинэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот орчимд хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр секунд. Сэрүүсч, 24-26 хэм дулаан байна.
Өглөө 05.00 цагт Улаанбаатарт 17 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай усархаг бороо орж, говь талын нутгаар бүгчим халуун байна.
2017 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, говь, талын нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.




