Наадмаар хагас сая шахам жуулчин ирэх тооцоо гарчээ

Нийслэлийн аялал жуулчлалын газраас салбарын зарим тоон мэдээллийг танилцууллаа. Энэ оны эхний дөрвөн сард Монгол ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсчээ. Дөрвөн улиралтай Монгол орны хувьд аялал жуулчлалын улирал тавдугаар сараас эхэлдэг. Мөн удзахгүй болох наадам аялагч жуулчдын гол “бай” болдог юм. Тиймээс гол ажил урд хүлээж байгаа гэж тус газраас хийсэн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.
2016 онд манай улс аялал жуулчлалын салбараас 312 сая ам.доллар олсон байна. Одоогийн байдлаар манай улсад бүртгэлтэй 274 жуулчлалын компани, 438 жуулны бааз, 400 орчим зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Салбарынхан энэ онд 470-480 мянган жуулчин хүлээж авна гэж тооцож байгаагийн ихэнх нь наадмын үеэр ирэх аж.




