Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халуун өдрүүд үргэлжилнэ

2017 оны 7 сарын 03

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 3-наас 7 дугаар сарын 10-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр                    

Баруун аймгуудын нутгаар: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4,8-нд зарим газраар бороо, 6-7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. 3-4нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4нд сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна. 

Төвийн аймгуудын нутгаар: 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар бороо, 6,8-нд  нутгийн баруун хэсгээр, 7,9-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.  3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 9-14 градус  өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус хүр хална.

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар, 4,9-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-7нд зарим газраар, 8-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд  ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус халуун байна. Бусад хугацаанд шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо  орно. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4, 8-9нд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус хүрч хална. 5-7-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна гэж мэдэгдлээ.

Дээрх мэдээллээс харахад ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орох боловч  халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна.

Иймд иргэд та бүхэн амралт зугаалга, чөлөөт цагаа гол ус, ой модонд өнгөрөөхдөө ой хээргийн түймэр болон усанд осолдох эрсдэлээс өөрийгөө болон бусдыг өртөхөөс урьдчилан сэргийлж  аюулгүй байдлаа хангахыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44779
0 эможи
keyboard_arrow_up