Аялал жуулчлалын салбарынхан АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ аянд нэгдлээ

Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр ” болгон зарласантай холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Аялал жуулчлалын салбарынхан “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд нэгдэж байгаа билээ.
Сайн үйлсийн аянд өнөөдрийн байдлаар БОАЖЯ, ЭМЯ, НАЖГ, ЦССҮТ, Жуулчин, Нью Жуулчин Турс, Цолмон Трэйвел, Актив Адвенчер турс Монголиа, Дисковер Монголия Трэйвел, Летс Трэйвел, Грийт Чингис Экспедишнс зэрэг компаниуд нэгдээд байгаа бөгөөд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан газар, хувь хүмүүсийг тус аянд нэгдэхийг уриалж байна.
Хэрэв та “салбарынхантайгаа” нэгдэхийг хүсвэл info@travelmongolia.org хаягаар болон 70007820, 98888803, 99015134 утсанд бүртгүүлэх боломжтой.
Донорын тухай мэдээллийг:https://www.facebook.com/GiveBloodMongolia/
Хэзээ: 2017 оны 7 дугаар сарын 3 –ны өдрийн 10:00–12:00 цагт
Хаана: Цус сэлбэлт судлалын үндэсний төв. /БЗД Улсын 2 дугаар эмнэлгийн хашаан дотор байрлалтай/
Аянд нэгдсэн байгууллагууддаа талархал өгөхөөс гадна хэвлэл мэдээллийн байгууллагаар гарах сурталчилгаандаа логог байршуулж сурталчлах болно.




