Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ: Зургаан хурандаа цолтонтой боллоо

2017 оны 7 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар Онцгой байдлын албаны зургаан дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосныг өчигдөр /06.30/ ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал гардууллаа.

ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн тасгийн дарга Р.Болдбаатар, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга Г.Хүрэлбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал У.Ганхөлөг, НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Цэрэндаваа, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан, Ховд аймгийн ОБГ-ын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганхуяг нарт хурандаа цол олгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44725
0 эможи
keyboard_arrow_up