Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарынхан техник, технологийн сургалтанд хамрагдаж байна

2017 оны 6 сарын 29

“Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, зохион байгуулалт” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалт хоёр өдөр үргэлжлэх юм.

“Сүүлийн жилүүдэд орчин үеийн дэвшилтэт техник, технологи эмнэлэгт нэвтэрч, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангамж сайжирч байгаа боловч техникийн найдвартай, баталгаатай ажиллагааг хангахад удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт чухал асуудлын нэг болоод байна. Иймийн тул эмнэлгүүдийн удирдлага, инженер техникийн ажилчдын дунд техникийн чиглэлийн асуумжаар судалгаа явуулж сургалтын хэрэгцээ, сэдвийг тодорхойлсон юм.

Үүний дагуу эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, зохион байгуулалт, хангамжийн чиглэлээр аймгийн Эрүүл мэндийн газар болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй ажилтны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт явуулж байгаа юм” хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Уг сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар, Гэмтэл согог судлалын үндэсний төв тэргүүтэй улсын болон дүүргийн нэгдсэн эмнэлэгүүд,  ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэийн мэргэжлийн хяналтын газар мөн 21 аймгийн Эрүүл мэндийн газрын техник, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, зохион байгуулалт, хангамж хариуцсан нийт 40 ажилтан хамрагдаж байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44656
0 эможи
keyboard_arrow_up