Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийж байна

2017 оны 6 сарын 28

Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байна. Тухайлбал,  Бөмбөрцөгийн уулзвараас Буян Налайх хүртэлх зам дагуу шимлүүст мод тарилаа. Мөн дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас Улаанбаатар, Чойр, Налайхын уулзвараас Буян Налайх худалдааны төв хүртэлх зам дагуу 39 гэрлийн шонд 78 сав нэг наст цэцэг байршуулж байна.

Энэ нь ногоон байгууламжийн шинэлэг шийдэл бөгөөд хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх юм.

Мөн замын бүтээн байгуулалтын ажил дууссаны дараагаар ногоон байгууламжийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44622
0 эможи
keyboard_arrow_up