Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

22 согтуу жолоочийг журамлажээ

2017 оны 6 сарын 28

Энэ  сарын 27-ны мягмар гарагийн байдлаар Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгджээ.Осол, хэргийн улмаас дөрвөн хүн гэмтжээ.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурав, автомашинтай мөргөлдсөн дөрвөн осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Энэ өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 22 жолоочийг илрүүлэн саатуулав. Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газар асфальтан замд T.Pruis маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 27 настай Б-н амь нас хохирсон хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна гэж ЗЦА-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44617
0 эможи
keyboard_arrow_up