Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Аяллын шилдэг ТЕХНОЛОГИУД

2017 оны 6 сарын 28

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед бидний амьдралд олон шинэ дэвшил гарч байна. Та бүхэндээ аяллын шинэ технологийг танилцуулж байна.

АВТОМАТ “SKATEBOARD

Сүүлийн жилүүдэд хүүхэд залуусын өргөнөөр хэрэглэх болсон автомат скэйтийг “Back to the future” киноноос санаа авч үйлдвэрлэж байжээ. Хүний биеийн дулааныг мэдэрч ажилладаг уг төхөөрөмжний “Razor”, “Jetson”болон “Hover X” зэрэг төрлүүд нь худалдаалагдаж эхлээд байгаа юм. Шүүмжлэгдчийн зүгээс энэхүү скэйтийг скутер, унадаг дугуй зэргээс илүү эрсдэл багатай гэж дүгнээд байна.

ОРЧУУЛАГЧ ЧИХЭВЧ

Өнгөрсөн оны есдүгээр сард орчуулагч чихэвч албан ёсоор нээлтээ хийсэн. Ингэснээр аяллын салбарт хэлний бэрхшээл үгүй боллоо. Уг чихэвч нь олон улсад дунджаар 129 ам.доллараар зарагдаж байна. Дэлхийн нилээдгүй олон улсын хэлийг багтаасан уг чихэвчийг зүүснээр гадаад улсуудад аялахдаа хэлний бэрхшээлээс эмээх шаардлагагүй болж байна.

НИСДЭГ ДРОН

Нисгэгчгүй нисэх аппарат хэмээн монгол хэлнээ хөрвүүлж буй дрон энэ цаг үеийн хамгийн сонирхолтой технологийн нэг юм. Бид орой бүр зурагтаар дрон ашигласан реклам, клип үзэж байгаа болохоор түүнийг өөрөө удирдаж, гайхалтай дүрс бичлэг хийхийг хүсч буй хүмүүс олон байгаа. Тэгвэл дрон аяллыг танд улам сонирхолтой болгоно гэдэгт итгэж болно. Мөн түүгээр олон сонирхолтой бичлэг хийж, дурсаж үлдээгээрэй.

НИСДЭГ ТАВЦАН

Аялал жуулчлалын байгууллагууд нисдэг тавцанг илүү ихээр сонирхож байгаа юм байна. Нисч үзэхийг дотроо битүүхэн хүсдэг хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш. Тэгвэл та уг нисдэг тавцангийн тусламжтай нисэх боломжтой ажээ. Анх 2011 оноос дэлхийн нийтэд танилцуулагдсан уг төхөөрөмж нь яахын аргагүй энэ цаг үеийн хамгийн шилдэг төхөөрөмжүүдийг нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44611
0 эможи
keyboard_arrow_up