Олон улсын скаутчид Монголд чуулна
2017 оны 6 сарын 28

Ази-Номхон далайн Жембори буюу майхант зуслан үйл ажиллагаа Монголд болох гэнэ. Олон улсын олон улсын скаут хүүхдүүдийг нэг дор цуглуулдаг энэхүү үйл ажиллагаа нь 31 дэх удаагаа зохион байгуулагдах аж.
Тус Майхант зусланд 50 гаруй улсын 2000 гаруй скаут хүүхэд, зочид, төлөөлөгч зэрэг нийт 3500 орчим хүн ирэхээ мэдэгджээ. Мөн манай улсын 21 аймаг, есөн дүүргээс 4000 гаруй хүүхэд, 1500 орчим багш, скаут оролцох юм байна. Уг үйл ажиллагаа долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны хооронд, олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд үргэлжлэхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44608
0 эможи




