Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Авто замын нөхөн сэргээлтийн ажлыг чанаргүй гүйцэтгэсэн компаниудад албан шаардлага хүргүүллээ

2017 оны 6 сарын 22

Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх “Бохир усны шугамын ажил"-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  “Хүрд” ХХК, авто замын нөхөн сэргээлтийн ажлыг "Зэст хөлөг" ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд 2016 оны 6 дугаар сард тус компанийн нөхөн сэргээсэн 6 буудал орчмын Авто замд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас эвдрэл үүссэн байна. НАЗХГ-аас тус авто замын эвдрэлийн шалтгааныг судалж, гүйцэтгэгч “Хүрд”, “Зэст хөлөг” ХХК-иуд руу албан шаардлага хүргүүлээд байна. Албан шаардлагад “Танай байгууллагын гүйцэтгэж буй Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх бохир усны шугамын нөхөн сэргээлтийн ажлын явц удаашралтай, гүйцэтгэл чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, явган замын суурийн хөрсийг стандартын дагуу үечлэн нягтруулах, бетон цутгах болон үе шатны ажил тус бүрт хяналтын мэргэжилтнээс зөвшөөрөл авч, технрлогийн дагуу чанартай хийж гүйцэтгэхийг мэдэгдэж байна” гэжээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44550
0 эможи
keyboard_arrow_up