Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэллээ

2017 оны 6 сарын 22

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Тус замыг нэгдүгээр зэрэглэлийн, дөрвөн эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх онд хүлээлгэн өгөх юм байна. Мөн 12 төмөр бетон гүүр, хоёр тунель, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгох гэнэ. Үүнээс гадна хар цэг буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52, 60-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.

Тус автозам дагуу Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газрууд байдаг. Үүнээс шалтгаалж хоногт 600 орчим тээврийн хэрэгсэл зорчих стандарттай замаар 3800 орчим автомашин зорчиж байгаа юм байна.


Албан ёсны эх сурвалж eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44548
0 эможи
keyboard_arrow_up