Хууль бус жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж байна
2017 оны 6 сарын 22

Монгол улс төрийн тэргүүнээ сонгох 7 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байна. Иргэн та бүхэн сонгуулийн үеэр бусдын ятгалга, нөлөөнд автахгүй, хууль бус жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хууль бус жагсаал, цуглаанд оролцсон тохиолдолд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль-”ийн 15 дугаар зүйл. Жагсаал, цуглааныг зохион байгуулсан, оролцсон бол 10000-250000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах, Эрүүгийн болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Цагдаагийн ерөнхий газрын Урдьчилан сэргийлэх хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44547
0 эможи




