Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зориулсан эсгий урлалын сургалт болно

2017 оны 6 сарын 22

Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Энгэр булаг”, “Түмэнхаан” нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг 2016 оны 06-р сард зохион байгуулсан.

Энэ жил эдгээр нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр хийсэн бүтээгдэхүүний чанар, хийцийг сайжруулан зах зээлд нийлүүлэх зорилгоор ахисан шатны сургалтыг 6-р сарын 28-аас 7-р сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалт явуулсаны үр дүнд Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэд, нөхөрлөлийн гишүүд ажлын байртай болж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44546
0 эможи
keyboard_arrow_up