Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байцаагчид тангараг өргөлөө

2017 оны 6 сарын 21

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ андайлгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг ёслол хүндэтгэлтэйгээр өргөдөг. 

Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангуулах өндөр хариуцлагатай үйл хэрэгт нэгэн зорилгоор зүтгэхээр төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.

Ёслолын ажиллагааг нээж МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү хэлсэн үгэндээ “Төр, түмнийхээ төлөө чин шударгаар ажиллахаа тангарагласан Та нөхөд маань төрийн хяналтын хурц хараа нь болж, хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх, хүн ардынхаа сайн сайхан амьдралын баталгааг хангах үйл ажиллагаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, мэргэжлийн хяналтын байгууллагын нэр төрийг эрхэмлэн ажлын өндөр амжилт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44487
0 эможи
keyboard_arrow_up