Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Нийслэлд орж буй бороо 19 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна

2017 оны 6 сарын 20

Яг одоо Улаанбаатар хотод усархаг бороо үргэлжлэн орж, гадаа 14 хэмийн хүйтэн байна. Өчигдөр оройноос эхлэн орсон энэ бороо өнөөдрийг дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Өнөөдөр буюу зургадугаар сарын 20-ны өдөр:

10.00 цагт – 15 хэм /бороо үргэлжлэх магадлал 90 хувь/

11.00 цагт -15 хэм /бороо үргэлжлэх магадлал 100 хувь/

12.00 цагт – 15 хэм /бороо үргэлжлэх магадлал 100 хувь/

13.00 цагт – 15 хэм /бороо үргэлжлэх магадлал 100 хувь/

14.00 цагт – 15 хэм /бороо үргэлжлэх магадлал 90 хувь, дуу цахилгаантай болно/

15.00 цагт – 16 хэм /бороо үргэлжлэх магадлал 80 хувь/

16.00 цагт – 16 хэм /бороо үргэлжлэх магадлал 70 хувь/

17.00 цагт – 15 хэм /бороо үргэлжлэх магадлал 60 хувь/

18.00 цагт – 16 хэм /бороо үргэлжлэх магадлал 30 хувь/

19.00 цагт – 17 хэм /бороо үргэлжлэх магадлал 30 хувь/

20.00 цагт  - 16 хэм /бороо үргэлжлэх магадлал 00 хувь/

21.00 цагт – 14 хэм /бороо үргэлжлэх магадлал 00 хувь/

22.00 цагт – 13 хэм /бороо үргэлжлэх магадлал 30 хувь/

23.00 цагт – 12 хэм /бороо үргэлжлэх магадлал 00 хувь/

24.00 цагт – 11 хэм /бороо үргэлжлэх магадлал 00 хувь/ байна.

Өнөөдөр нийслэл хотод салхи зүүн өмнөөс  хойш эргэж  секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус байна.

-НИЙТ НУТГААР ОЛОН ХОНОГ ХАЛСАН ТУЛ ҮЕР БУУХ МАГАДЛАЛТАЙ

Өнөөдөр Улаанбаатарт орж буй бороо өмнөх хоёр өдөр Дархан болон Эрдэнэтийн нутгуудаар дайран өнгөрч хоёр өдрийн турш үргэлжлэн орсон байна. Үргэлжлүүлэн баруун аймгуудын зарим нутгаар бага зэрэг бороо орох бол, төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Мөн зүүн аймгуудын нутгаар шөнөдөө түр зуурын бороо орох бол өдөртөө бороо орох төлөвгүй байгаа гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн.

Сүүлийн үед ихэнх нутгаар олон хоног дараалан хур бороогүй, халсан тул үер ус гэнэт буух магадлал өндөр байна. Иймд Онгой байдлын ерөнхий газарт үер устай холбоотой дуудлага тасрахгүй байгаа тул иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Гэрэл зургийг mpa.mn-ээс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44441
0 эможи
keyboard_arrow_up