Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Наадмын өмнө НАСНЫ ХИШИГ олгоно

2017 оны 6 сарын 20

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Насны хишиг” олгодог болсон билээ. Хуулийн дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар болсон. Тэгвэл одоо Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” олгох ажил тун удахгүй эхлэх аж.

Энэ удаад Цагаан сараар насны хязгаарт хараахан ахмадууд нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах боломжтой аж.  Харин долдугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ жил авах боломжгүй аж.

“Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард 51500 ахмад настанд 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Насны хишиг олгохдоо:

65-69 настай ахмадад 50 мянган төгрөг
70-79 настай ахмадад 80 мянган төгрөг
80-89 настай ахмадад 150 мянган төгрөг
90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44436
0 эможи
keyboard_arrow_up