Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн банк Монгол Улсын эрчим хүчний салбарт 54.4 сая ам.долларын санхүүжилт олгоно

2017 оны 6 сарын 17

Дэлхийн банкны захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлэх эрчим хүчний төслийн хоёрдугаар шатны төслийг пүрэв гарагт баталлаа. Ингэснээр орон нутгийн хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, цахилгаан түгээх компаниудын техникийн болон зүй бус алдагдлыг бууруулах зэрэг ажилд 54.4 сая ам.долларын санхүүжилт олгохоор болж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт дэмжлэг болох ажээ. Төслийн хүрээнд “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэлийг хийнэ. Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Багануур болон хангайн салбарт хуваарилах байгууламжийн өргөтгөл, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д 10 мвт-ын нарны цахилгаан станц барих зэрэг ажлууд хийгдэх юм.


bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44384
0 эможи
keyboard_arrow_up