Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын голлох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж байна

2017 оны 6 сарын 14

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.

Өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг тус салбарын шилдэг төлөөлөл болсон аж ахуйн нэгжүүд оролцож, ажил үйлсээ олон нийтэд танилцуулж буй юм.

Өнөөдрийн хувьд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг хийж, урлагийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлага, яамны газар, хэлтсийн дарга нар тайлангаа тавьж байна.

Өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Шивээ овоо” ХХК, Шунхлай ХХК, Петровис ХХК, Монполимет ТӨХК, Цайрт менерал ХХК, Саус гоби сэндс ХХК, Бороо гоулд ХХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Магнай трейд ХХК, Бэрэн групп, Сод монгол групп, Очир Ундраа групп, Геологийн төв лаборатори зэрэг уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын голлох байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж байгаа юм.

Өдөрлөг маргааш 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44306
0 эможи
keyboard_arrow_up