Наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулж, 850 сая төгрөг зарцуулна
2017 оны 6 сарын 14

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар ажиллана.
Наадмын нээлтийн бэлтгэл 50 хувьтай явж байгаа бөгөөд энэ жилийн наадмын нээлт, хаалт домгийн, бэлгэдлийн шинжтэй байх аж. Үндэсний их баяр наадмын нээлт есөн үзэгдлээс бүрдэх бөгөөд нийт 80 минут үргэлжлэх юм.
Баяр наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөсөн бөгөөд үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр төсөвлөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44281
0 эможи




