Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулж, 850 сая төгрөг зарцуулна

2017 оны 6 сарын 14

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар ажиллана.

Наадмын нээлтийн бэлтгэл 50 хувьтай явж байгаа бөгөөд энэ жилийн наадмын нээлт, хаалт домгийн, бэлгэдлийн шинжтэй байх аж. Үндэсний их баяр наадмын нээлт есөн үзэгдлээс бүрдэх бөгөөд нийт 80 минут үргэлжлэх юм.

Баяр наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөсөн бөгөөд үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр төсөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44281
0 эможи
keyboard_arrow_up