Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн албан хаагчид 24 цагаар ажиллаж байна

2017 оны 6 сарын 13

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр авто замыг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ. Улмаар долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн.

Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн энэ сарын 08-11-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 88 чиглэлд 204 алба хаагч явган болон машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Тухайлбал, “Шөнийн гэрэлт гудамж”-д гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхэлж байсан 34 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, 54 иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл өгчээ.

Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 88 чиглэлд 204 алба хаагч явган болон машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж 33 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 62 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44243
0 эможи
keyboard_arrow_up