Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Иргэдийн болгоомжгүй байдлаас болж түймэр гарчээ

2017 оны 6 сарын 13

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд объектын 327 удаагийн гал түймэр гарсан байна. Харин ой хээрийн түймэр 3 удаа гарчээ. Энэ сарын тавны өдөр дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын Залаатын аманд гарсан түймэрт нийт 8,5 га газар шатсан юм.

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж уг түймэр гарсан болохыг албаны хүмүүс тогтоогоод байна. Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа болон ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44240
0 эможи
keyboard_arrow_up