Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

2017 оны 6 сарын 13

2017 оны 06 дугаар сарын 12-ны 20 цагаас 06 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 18-23 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 29-34 хэм бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм бусад нутгаар 10-15 хэм өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 хэм бусад нутгаар  27-32 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 хэм өдөртөө 28-33 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм бусад нутгаар 13-18 хэм өдөртөө бүх нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм өдөртөө 29-31 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 14-нөөс 06 дугаар сарын 18-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв:

 14-нд төвийн аймгуудын, 15-нд зүүн аймгуудын, 16-нд төв болон зүүн аймгуудын, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 16-21 хэм говь, талын нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44233
0 эможи
keyboard_arrow_up