Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дулааны улиралд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ

2017 оны 6 сарын 09

Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах явдал ихэссээр байна. Энэ нь хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас гадна таны эрүүл мэнд, амь насанд аюултай юм.

Тиймээс дулааны улиралд хүсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа дараах зүйлсийг анхаараарай.
1. Уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн болох мах, өндөг, кекс, рулет, бялуу, хиам, майонез зэрэг түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг хөргүүргүй ил задгай нөхцөлд борлуулж байвал;
2. Ил задгай худалдаалагдаж буй мал амьтны чанасан мах, хорхог, шорлог;
3. Айраг, квас, ундаа худалдаалах цэгүүд нь зориулалтын шилэн аяга угаах төхөөрөмжгүйгээс аягыг түмпэнтэй усанд зайлаад л үйлчилж байвал;
4. Жимс, хүнсний ногоо нь гэмтэж шалбарсан, зүсэгдсэн, хөгцөрсөн бол;
5. Сүү, айраг, таргийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд, зориулалтын бус тээврийн хэрэгслэлээр ил задгай тээвэрлэж, зориулалтын хутгуураар хутгаагүй, худалдан авагчийн савнаас эргүүлэн юүлэх, худалдан авагчийн савыг уг бүтээгдэхүүн дээр барьж савласан бол битгий худалдан аваарай.


Албан ёсны эх сурвалж eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44166
0 эможи
keyboard_arrow_up