АНУ-ын домогт сансрын нисгэгч Базз Алдрин Монголд ирлээ
АНУ-ын домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд ирж, ажил амьдралынхаа талаар залууст сонирхолтой уулзалт хийлээ.

Тэрээр “Дэлхийн хүн Базз Олдрин Монголд ирж байгаа явдал нь манай орны сансар судлалын хөгжил, судлалд дэвшил авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. 36 жилийн өмнө Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн үйл явдал нь Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болж олон арван жил залуу үеийн үлгэр дууриалал болж ирсэн. Өнөөгийн шинэ зуунд монгол хүн, манай залуус “Мазаалай” сансрын хиймэл дагуулыг сансарт хөөргөлөө. Өөрийн улсдаа сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг авчрахын төлөө манай байгууллага тодорхой ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.

Доктор Базз Олдрин: “Миний амьдрал анхнаасаа л сансрын уудамтай холбоотой байсан. Тэнгэр өөд тэмүүлж байхад ямар ч мөрөөдөл том биш” хэмээн залуусыг ирээдүйдээ итгэлтэй, үргэлж өөдөө асан, хүсэл мөрөөдлийнхөө төлөө үргэлж тууштай тэмцэхийг уриаллаа.












