"Тэтгэвэрт гарах үедээ олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг нээнэ"
ХНХЯ-наас Хувийн тэтгэврийн даатгалын хууль тогтоомж, эрх зүйн асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийн анхны хувилбар гарсан ажээ.
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг хангах зорилгоор Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, МУИС, СЭЗИС-ийн эрдэмтэн профессорууд, судлаачид, Дэлхийн банкны зөвлөхүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл хамтран ажиллаж байна. Ажлын хэсэг 2016 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан байна.
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хууль гарснаар:
- олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг нээх,
- даатгуулагчийн болон тэтгэвэр авагчийн эрх ашгийг хамгаалах,
- тусгай зохицуулалттай хуулийн этгээд тогтмол хяналтын доор хувийн тэтгэврийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх,
- даатгуулагч иргэн, түүний ажил олгогч,
- төрийн оролцоо зэргийг тодорхой болгох,
- төрөөс хувийн тэтгэврийн даатгалд хамрагдахыг татварын бодлогоор дэмжих,
- тэтгэвэрт гарах эрх нээгдсэн үед насан туршдаа тэтгэвэр авах,
- нэг дор хуримтлалаа авах, хань ижил, үр хүүхдэдээ өвлүүлэх эрх үүсэх юм.



.jpg)

Гэрэл зургийг MPA.mn




