Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

"Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар” төлөөгүй нийт 1383 тээврийн хэрэгслийг илрүүлэн, хүлээлгэн өгсөн

2017 оны 6 сарын 05

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 3651 дуудлага, мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 136, зөрчлийн шинжтэй 1438 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1574 ослыг материалжуулан шалгаж байна.

Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 714 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21  хувиар буурсан байна. “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн Татварын хэлтсүүдтэй хамтран татвар төлөөгүй нийт 1383 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч харьяа дүүргийн татварын хэлтсийн байцаагч нарт хүлээлгэн өгсөн” гэж танилцууллаа.

Мөн амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдийн аюулгүй, зөв тээвэрлэлтэнд анхаарч,  зусланруу чиглэсэн авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллана гэжхэллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43989
0 эможи
keyboard_arrow_up