Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн бус байгууллагууд ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ дуудлагад нэгдэж эхэллээ

2017 оны 6 сарын 05

GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ны өдөр буюу дэлхийн Хар тамхины эсрэг өдрийг хүртэл хар тамхины эсрэг дуудлага (challenge) эхлүүлж байгаагаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ. 

 

Одоогоор түүний дуудлагад Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоо, Монголын Скаутын Холбоо зэрэг төрийн бус үндэсний хэмжээний байгууллагууд нэгдээд байгаа аж.

GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал "Нэг жилийн өмнө миний бие хар тамхины хэргээр шалгагдаж эхэлсэн. 2016 оны тавдугаар сарын 24-нд Улсын Мөрдөн Байцаах газарт саатуулагдаж, хар тамхины хэргийн сэжигтнээр шалгагдаж эхэлсэн. Ингээд 2016 оны аравдугаар сарын 9-нд надад Хан-Уул дүүргийн шүүхээс борлуулах зорилгогүйгээр хар тамхи хадгалсан хэргээр хоёр жилийн ял оноосон. 

Гэхдээ Монгол Улсын Шүүх энэрэнгүй зарчмаар намайг хар тамхитай тэмцэж, олон нийт хүүхэд залуучуудад хар тамхийг буруу зүйл гэдгийг ухааруулж ойлгуулах ажлуудыг санаачлан хийгээрэй гэж итгэл хүлээлгэснээр хоёр жилийн ялаа хоёр жилийн тэнсэн болгож шийтгүүлсэн. Одоо би ялаа эдэлж байгаа.

Ингээд миний бие санаачлан өнөөдрөөс Хар тамхитай тэмцэх хөдөлгөөнийг эхлүүлж challenge зарлаж байгаагаа мэдэгдэж байна. Энэхүү дуудлагтаа хамгийн түрүүнд би хамтлагийн 3 найзаа дуудаж байна" гэлээ.

Манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт ихээхэн ихэссэн. Хар тамхийг дамжуулагч, тээвэрлэгч гэсэн статустай байсан Монгол Улс хэрэглэгч орон гэсэн бүртгэлтэй болжээ. ОХУ, БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн орнууд гэсэн гурван чиглэлээр манай улс руу дээрх хууль бус барааг нэвтрүүлдэг аж.   

Урд хөршөөс афетамин, метафетамины төрлийн мөс, мансууруулах ургамлын гаралтай шавах зэрэг бодисыг хууль бусаар нэвтрүүлдэг бол хойд хөршөөс сэтгэцэд нөлөөлөх андате зэрэг эмийг нийлүүлдэг аж.

Одоогоор манай улсын хар тамхи, мансууруулах эм, бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас 57 эрэгтэй, есөн эмэгтэй хүн ял шийтгүүлжээ. Мөн дахин 22 хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа аж. Сүүлийн  гурван жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийн нас залуужин, 18 нас хүрээгүй хүүхдүүд хэрэгт холбогдох болжээ.

123

123

123

123

123

гэрэл зургийг mpa.mn-ээс

     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43987
0 эможи
keyboard_arrow_up