Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

"Wanpaku sumo” сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-нд болно

2017 оны 6 сарын 05

Япон Улсад 33 дахь жилдээ, Монгол Улсад дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Wanpaku sumo” сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг JCI Централ салбар байгууллага Монголын сумо бөхийн холбоотой хамтран Япон Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Wanpaku Sumo-2017” тэмцээнийг Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит болгон энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэмцээний зорилго нь хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, тэсвэр хатуужил, хүмүүжлийн зөв нөлөө, зорилгодоо хүрэхэд бяр чадал бүхнийг шийдэхгүйг ойлгуулах, бие биенээ хүндлэн хайрлахад суралцахуулахад оршдог байна.

Тус тэмцээний эхний шалгаруулалт Монгол Улсад зохион байгуулагдаж, 3 насны ангиллын ялагч хүүхдүүд /7-8 нас хамаарахгүй/ Япон Улсад зохион байгуулагдах сүүлчийн шатны тэмцээнд оролцдог бөгөөд зардлыг JCI Централ байгууллагаас 100 хувь бүрэн даадаг уламжлалтай аж.

Энэ жилийн тэмцээн 4 насны ангиллаар явагдана

  • 7-8 нас /2009.01.01- 2010.12.31 хүртэл төрсөн хүүхэд/,
  • 9-10 нас /2007.04.02-2008.04.01 хүртэл төрсөн хүүхэд/,
  • 10-11 нас /2006.04.02-2007.04.01 хүртэл төрсөн хүүхэд/,
  • 11-12 нас /2005.04.02-2006.04.01 хүртэл төрсөн хүүхэд/.

Тэмцээний бүртгэл 2017 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 6-ныг дуустал ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд БЗД-ийн 25-р хороо, 153 А байр, 7 давхар, 704 тоотод бүртгэх аж.

Оролцогчид тэмцээнд бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, цээж зурагтай ирж анкет бөглөнө. Мандат авах хугацаанаас хоцорсон хүүхдийг бүртгэж авахгүй ба тэмцээнд оролцуулахгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43986
0 эможи
keyboard_arrow_up