Монголд анхны хөнгөн атлетикийн зам наймдугаар сард ашиглалтад орно
2017 оны 6 сарын 03

Налайх дүүргийн спортын салбарт бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж буй. Тодруулбал, Спорт цогцолбор болон Олон улсын стандарт бүхий Хөнгөн атлетикийн тартам зам хйиж буй ажил юм. Тэгвэл өнөөдөр энэхүү ажлын явцтай тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны хүмүүс танилцлаа.
Уг бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ирэх наймдугаар сард тартам замыг ашиглалтад оруулахаар болсон байна. Цаашид тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг дүүрэг дотоод нөөц боломжоо ашиглан, хамтын хүчээр хийхээр төлөвлөж байгаагаа ч энэ үеэр тохиролцсон аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43967
0 эможи




