НМХГ-аас олон жил ашиглаагүй краныг буулгаж байна
НМХГ-аас Тэнгис кино театрын олон жил ашиглаагүй краныг өнөөдөр буулгаж байна.

Энэ үеэр өргөгч краны аюулгүй ажиллагааг хэрхэн ханган ажиллах талаар НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа хэлэхдээ, "Энэ жилийн хувьд НМХГ-аас дөрөв таван жил зогссон краныг буулгасан. Хоёрдугаар шатны ажлын хүрээнд барилгын караныг буулгаж байна. Олон жил болсон техникийн шийдлээрээ буух боломжгүй краныг буулгах ажилд мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компанитай хамтраад барилгын компаниудыг нь оролцуулаад краныг осол авааргүй буулгах ажиллагаа явагдаж эхэлсэн. Барилга дээр кран суулгаж анхны зөвшөөрөл авахдаа үйл ажиллагаа нь хэвийн байдаг. Барилга баригдах явцад хийцийн болон бүтцийн өөрчлөлт хийгдсэнээс болоод тухайн кран нь буулгах боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Ийм крануудыг буулгахад НМХГ-аас зөвлөмж өгч хамтарч ажилладаг. Краныг мэргэжлийн бус тусгай зөвшөөрөлгүй хүмүүсээр буулгуулснаар осол аваар гарах нөхцөл бүрддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх учиртай" гэв.





.jpg)


гэрэл зургийг mpa.mn-ээс




