Дэлхийд хамгийн их түгсэн таван мотоцикль
Хэн бүхэн ганган машин, ганган мотоцикль авахыг хүсдэг. Тэр тусмаа залуучуудын анхаарлын төвд мотоцикль үргэлж байдаг гэхэд хилсдэхгүй. Зарим нь мотоцикль хэт үнэтэй учраас шүлсээ залгиад л өнгөрөх нь энүүхэнд. Тиймээс мотоцикль сонирхогч залууст зориулан хамгийн их түгсэн, нэрд гарсан мотоциклиудыг танилцуулж байна.
Harley Davidson XL883
Хүчин чадал: 52 морины хүчтэй
Хамгийн дээд хурд: 168кмцаг

Хол явахад зориулагдсан бөгөөд эдгээрийн хийц нь зориулалтдаа тохирсон учир, шатахууны сав нь том, жин ихтэй бас эргэлтийн коммент ихтэй. Энэ утгаараа “Harley-Davidson XL883” нь ижил төрлийн мотоциклиуд дундаас жинхэнэ сор нь бөгөөд боломжийн үнэ, домог болсон чанартай, V-маягийн хөдөлгүүр, чоппер, маягийн хөлний гишгүүр, сольдог хигээс бүхийн дугуйтай. Харин ганц хүний суудалтай нь цорын ганц дутагдал бөгөөд гэхдээ энэ нь ганцаар аялагч болон савхин цамцтаны хувьд санаа зовох зүйл биш.
Victory kingin
Хүчин чадал: 86 морины хүчтэй
Хамгийн дээд хурд: 190 кмцаг

Чанар сайтай түлшний сав болон арын уртасгасан шаврын хаалттай. Overdrive горим бүхий зургаан араатай хурдны хайрцаг, хүчтэй хөдөлгүүр, хийн моноамортизатор, нэлээд өндөр үнэ нь дөнгөж эхэлж буй байкеруудын хувьд санаанд багтахааргүй ч, угтаа ийм мотоцикль нь энэ тухай зохих мэдлэгтэй болж, сонин хачин адал явдалд дуртай хүмүүст хэрэгтэй юм.
BMW R1200C
Хүчин чадал: 61 морины хүчтэй
Хамгийн дээд хурд: 167 кмцаг

Германчууд 1997-2004 онд үйлдвэрлэж байсан. Гэхдээ өнөөдөр үүнийг хоёрдогч зах зээлээс амархан олж авч болно. Энэ нь мотоцикв нь чанартай, инженерүүдийн хичээл зүтгэлийн энергийг зарцуулж байдаг бөгөөд хийсэн материал нь чансаатай, загвал нь цул нэгдмэл, бүтэц нь найдвартай. Суудал нь жаахан голлодог.
Yamaha Roadstar warrior
Хүчин чадал: 80 морины хүчтэй
Хамгийн дээд хурд: 175 кмцаг

Хөнгөн цагаан хайлшаар хийсэн давхар арал болон уралдааны “Yamaha YZF-R1” загвараас авсан тоормос нь мотоцикль сонирхогчдын анхаарлыг татдаг. Харин жирийн хүний хувьд 80 морины чадал бүхий нэлээд хүчтэй хөдөлгүүр, өвөрмөц дизайн чухал байж болох юм.
Suzuki Boulevard M90
Хүчин чадал: 160 морины хүчтэй
Хамгийн дээд хурд: 190 кмцаг
Энэ мотоцикль хямд үнэтэй, унаж явахад тун аятайхан, зарим хүн үүнийг дэлхийгээр аялахад сайн унаа гэдэг. Мотоциклийн тормос тусдаа хэдий ч, дээд хурдаараа яваа унааг богино хугацаанд зогсоон барьдаг ажээ.




