Монгол, Хятадын хилийн боомтууд тавдугаар сарын 30, зургаадугаар сарын 1-нд ажиллахгүй
2017 оны 5 сарын 27

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр буюу БНХАУ-ын “Луут завины баяр”-ын өдөр амарна. Мөн 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Монгол Улсын хуулийн дагуу “Хүүхдийн баяр”-ын өдөр ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43874
0 эможи




