Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МЭНДЧИЛГЭЭ

2017 оны 5 сарын 26

 Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, гэрээт болон хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч, ажилтан алба хаагчид аа!

     Даян дэлхийн энх амгалангийн төлөө хилийн чанадад үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатан дайчид аа!

Та бүхэнд энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

     Өнөөдөр дэлхийн халуун цэгүүдэд явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд манай цэргийн алба хаагчид оролцож байгаа нь Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргийн дагуу энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж, өөрийн хувь нэмрээ оруулж байгаагийн илэрхийлэл юм.

     Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны цэргийн ажиглагч, 2003 онд Ирак, Афганистан улсад анхны цэргийн багуудыг илгээж байсан бол өдгөө дэлхийн зургаан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд мотобуудлагын батальон хүртэлх нэгжүүд үүргээ гүйцэтгэж, секторын командлагч хүртэлх албан тушаалд офицер, ахлагч нар алба хааж байгаа нь манай цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхи, бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлжилт бусад орны цэргийн алба хаагчдын түвшинд хүрснийг илэрхийлж байгаа юм.

     Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан даян дэлхийн энхийн үйлсэд монгол цэргийн оруулсан хувь нэмэр, амжилт, бүтээлийг дархалсан бүх хүмүүс, эх орныхоо нэрийн хуудас болж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй нийт энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүлд хийморь, цог золбоо үеийн үед бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43864
0 эможи
keyboard_arrow_up