“Насны хишиг” олгох зардалд нийт 20.5 тэрбум төсөвлөсөн байна
2017 оны 5 сарын 26

Ахмад настны тухай хуулийн хүрээнд 65-аас дээш насны ахмад настнуудад энэ онд хоёр удаа “Насны хишиг” олгохоор болсон. Насны хишгийн эхний хэсгийг Сар шинийн баяраас өмнө буюу энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 114434 ахмад настанд тараасан. Харин хоёр дахь буюу Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-аас эхлэн олгох юм байна.
2017 онд “Насны хишиг” олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаагаас 9.5 тэрбумыг эхний ээлжинд зарцуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43846
0 эможи




