Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СҮХБААТАР ДҮҮРЭГТ ДУГУЙТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАНА

2017 оны 5 сарын 25

Өнөөдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олонд унадаг дугуй хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, хурлын ажлын албаны дарга Д.Азжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Буянжаргал, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Ж.Өлзий-Орших болон цагдаагийн албан хаагчид, урамшилт эргүүлүүд, иргэд оролцлоо.

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аж ахуйн нэгж байгууллага олноор төвлөрдөг, жуулчид ихээр үйлчлүүлдэг, дамжин өнгөрдөг байршлуудад дугуйт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд тус зөвлөлийн дарга Э.Ганбат “:...Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөнд дугуйт эргүүлүүд ажиллана. Ингэснээр иргэдийн маань болон гадаадын жуулчдын аюулгүй амгалан зорчих орчин нөхцөл сайжирна. Үүнийг дагаад олон эерэг өөрчлөлтүүд гарна” гэлээ.

Ийнхүү Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон Дэлхийд алдартай дугуй үйлдвэрлэгч “GIANT” компанийн 2018 оны загварын зургаан дугуйгаар дээрх гудамж, талбайд эргүүлд гарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43829
0 эможи
keyboard_arrow_up