Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2017 оны 5 сарын 24

Бүгд Найрамдах Беларусь Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын урилгаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа 2017 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд БНБелУ-д албан ёсны айлчлал хийлээ. Дэслэгч генерал Д.Даваа БНБелУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд хошууч генерал О.А.Белоконевтой хийсэн уулзалтаар хэлэлцээ хийж хоёр улсын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Хоёр талын хамтын ажиллагааг харилцан сонирхсон чиглэлээр хөгжүүлэх өргөн боломж байгааг талууд тэмдэглэв. Мөн энэ үеэр БНБелУ-ын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал А.А.Равков Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Давааг хүлээн авч уулзлаа. Дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Минск хотноо нээгдсэн Зэвсэглэл, техникийн "МИЛЭКС-2017" олон улсын үзэсгэлэнд оролцож, БНБелУ-ын Цэрэг-аж үйлдвэрийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга И.М. Демиденко, "Белспецвнештехника" компаний удирдлага болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43795
0 эможи
keyboard_arrow_up