Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Үнэт ховор номын үзэсгэлэн”-г ҮНЭГҮЙ үзүүлнэ

2017 оны 5 сарын 23

Яг одоо төв талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж буй соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна. Өдөрлөгийн үеэр соёл урлагийн салбар байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг  иргэд олон нийтэд таниулах, шинээр нэвтэрч буй үйлчилгээ, цаашид хийгдэх ажлуудыг мэдээллэн, санал хүсэлтийг сонсох, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд, дүрэм журмыг сурталчилж байна.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр Үндэсний төв номын сангаас номын сангийн тухай хуулийн талаар мэдээлж, “Үнэт ховор номын үзэсгэлэн”-г үнэ төлбөргүй үзүүлэхийн сацуу “Уран бичлэгийн хямдралтай үйлчилгээ” зэргийг үзүүлнэ. Харин Монголын үндэсний музейн хамт олон хорол, үйчүүр, алаг мэлхий, ардын уламжлалт тоглоомыг үзэгчдэд зааж сурган, тус музейгээс эрхлэн гаргасан ном зохиолыг сурталчилж, зарж борлуулж байна.

Мөн Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ өдөр театрынхаа талаар мэдээллийг танилцуулж, театрын урын сангийн зарим тоглолтуудаас үзэгчдэд хүргэнэ. Тухайлбал, Д.Нацагдоржийн “Миний нутаг ” шүлгийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид уншиж сонирхуулах бол  “Ану хатан” жүжгийн дууг СТА Ц.Баясгалан, “Макарена” ковер дууг  Драмын гурав хамтлаг, Чингис хаан дууг Драмын дөрөв хамтлаг тус тус дуулж сонирхуулна.

Соёл урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43750
0 эможи
keyboard_arrow_up