Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д ажиллаж буй иргэдэд үнэ төлбөргүй хуулийн мэдээлэл өгнө

2017 оны 5 сарын 23

БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд тун удахгүйхууль зүйн  үнэ төлбөргүй мэдээлэл авах боломжтой болох нь ээ. Тодруулбал, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  үйлчилгээний төвийн дэргэд хууль зүйн  үнэ төлбөргүй мэдээлэл өгөх хуульчийгХууль зүйн туслалцааны төвөөс томилон ажиллуулахаар болсон байна. Энэ талаарх санамж бичигт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар өчигдөр гарын үсэг зуржээ.

Түүнчилэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх  ашгийг хамгаалах зорилго бүхий энэхүү санамж бичгийг үзэглэснээр БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр явах иргэдийн  Солонгос улс руу зорчихоос өмнөх сургалтад Хууль зүйн туслалцааны төвөөс оролцож Солонгос улсын хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө туслалцаа үзүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43734
0 эможи
keyboard_arrow_up