“Шийдэмгий шийдвэр-2017” энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлага явагдаж байна
2017 оны 5 сарын 22

Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр-2017” энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлага явагдаж байна. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг сургалт дадлагад Зэвсэгт хүчний 014, 150, 311 дүгээр ангийн цэргийн алба хаагчид, ОБЕГ-ын алба хаагчид, Катар Улсын Ахмед Бин Мохаммедын цэргийн коллежийн сонсогчид оролцож байгаа юм. Сургалт дадлагын явцтай БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар танилцан тэдэнд амжилт хүслээ. “Шийдэмгий шийдвэр-2017” тавдугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43683
0 эможи




